4/01/2008
О.Дашбалбар-"Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ'
"О.Дашбалбар-"Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ'
Алив сайхнаа бусдаас битгий харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул.
Хэн нэгнийгээ харанхуй нүх уруу битгий түлх
Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусдадаа нээж өг
Ачийг чинь тэд бас бүү мартаг
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл
Гадаа найртай ч гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.
Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү.
Бидний амьдрал ав адилхан
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам ав адилхан учрал тохиолдоно.
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад
Өнөөдөр чи инээж нөгөөдөх нь уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж цаадхи нь дуулна .
Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла
Өргөн хорвоод хүн хайраар дутаж болохгүй
Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдаа хайр түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэг гэж ойлгоном.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment