4/05/2008
Америкийн Их, Дээд Сургуулиудад 9 Жил Yнэгvй Сурсан Минь
Бичсэн Мягмарын Сувдмаа
Энэхvv нийтлэл нь зохиогчийн єєрийн vнэн бодит амьдрал дээр тулгуурласан юм. Америкт сурч байх хугацаанд минь олон хvмvvс "Чи яаж чадав аа?" гэж шалж, би ч тухайн vед нь завтай бол урт удаан тайлбар бичиж явуулдаг байлаа. Энэ бvх мэдээллээ эмхэлж нийтлэл болгон бичих юмсан гэж бодон явсаар Хамаг Монгол вебсайт нээгдэхэд энэ мэдээллийн орон зайд єгvvллээ тавихад их тохиромжтой мэт санагдлаа. Монгол оюутан сурагчид болон эцэг эхчvvдэд тустай болов уу.
1994 онд 10-р ангиа тєгсєх vедээ би компьютерийн програм хангамж мэргэжлээр цаашид суралцах хvсэлтэй байсан ба "Лам болоё гэвэл Тєвд руу" гэдэг шиг энэ мэргэжлийг эзэмшие гэвэл Билл Гейтс-ийн нутаг болох Америкийг зорих нь зvvтэй гэж сэтгэв. Ингээд гадаад далайн цаана буй энэ орон руу шурган орох нvх сvв, орсон хойноо гэрээсээ мєнгє таталгvй эрдмийн мєр хєєх арга зам хайж эхлэв. Зєвхєн Америк очих зардлаа тєлєх чадвартай байсан тул миний хамгийн чухал зорилго бол элсэн орсон сургуулиасаа scholarship буюу тэтгэмж хvртэх явдал байлаа. Тэр vед интернет хэрэглээ Монголд єргєн дэлгэрээгvй, америкийн их сургуульд сурахаар очсон монголчууд цєєн байсан тул надад тустай мэдээлэл их хомс байв. 10-р анги тєгсдєг жилээ учираа сайн олоогvй, англи хэл eрдєє 2 жил оройгоор vзсэн, eр нь бэлтгэл муу байсан тул Монголдоо сургуульд сурч байх хоорондоо америкийн сургуульд элсэх оролдлого хийхээр шийдээд конкурсенд уралдаж, КТМС (Компьютерийн Техник Мэргэжлийн Сургууль)-д элсэн оров.
Тэр vед Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамны номын сан нийтэд нээлттэй байсан бєгєєд тэдний сан америкийн их дээд сургуулиудын жагсаалт, тэдний тухай нарийвчилсан мэдээлэлтэй боть номууд болон элсэлтийн шалгалтуудад бэлдэх сурах бичгvvдээр арвин байв. Эдгээрээс судалж vзэхэд америкийн их сургууль (college эсвэл university)-д ороход гадаадын оюyтнууд 2 тєрлийн элсэлтийн шалгалт єгєх хэрэгтэй байв, нэгд TOEFL, хоёрт SAT. Энэ шаардлага одоо ч хэвээр.
Энд тодруулахад Амeрикт college гэдэг нь 4 жилийн бакалаврын зэргийн сургалттай сургууль бa university гэдэг нь бакалавр, дээр нь нэмээд мастeрын эсвэл докторын зэргийн сургалттай сургуулийг хэлнэ. Коллежийн оюутан гэдэг Монголд байдаг шиг чанар муутай хувийн сургуулийн оюутан гэсэн vг биш харин college эсвэл university-д бакалаврын зэргээр сурч байгаа оюутан юм. 2 жилийн сургалттай сургуулийг community college гэх бєгєєд энэ нь бакалаврын зэргийн эхний 2 жилийн мэдлэгийг олгоно. Community college-vvд хэдийгээр тєлбєр багатай ч, тэтгэмж огт олгодоггvй тул би тэдгээрийг сонирхоогvй юм.
TOEFL (Test of English as a Foreign Language) шалгалт нь зєвхєн англи хэлний мэдлэг шалгадаг, тухайн оюутан америк сургуулийн лекц, сургалтын материалыг ойлгож чадax эсэхийг шалгадаг. Энэ шалгалт нь англиар унших, бичих, сонсох, ярих чадварыг copинo. Энэ шалгалтыг Монголд жилд хэд хэдэн удаа авдаг бєгєєд хэдэн жилийн ємнє цаасан дээр авдаг байсан бол одоо компьютер дээр авдаг болсон. Би англи хэлийг нилээд шаргуу 3 жил vзэж байж энэ шалгалтыг єгсєн бєгєєд эхний удаад єгєхдєє нийт болoмжит 650 онооноос 450 орчим авсан санагдана. Ихэнх сургуулиуд 500-550 оноо шаарддаг бєгєєд тэр vед xypaaмж нь харьцангуй бага ($50) байсан тул би хэдэн сар бэлдэж байгаад дахин єгч 550 оноо авсан билээ. Харин одоо тєлбєр нь $140 болсон байналээ. TOEFL нь шаардлагатай шалгалт боловч тухайн оюутний ерєнхий мэдлэгийн шалгуур биш тул тэтгэмж авахад тус нэмэргvй билээ. Тухайн сургуулийнхаа наад захын шаардлагатай оноог авахад хангалттай, тvvнээс дээш оноо авлаа гээд илvv урамшуулал хvртэхгvй.
SAT (Scholastic Assessment Test) шалгалт нь ерєнхий мэдлэг шалгадаг бєгєєд америк болон гадаадын оюутнууд ялгаагvй єгдєг элсэлтийн шалгалт юм. Энэ шалгалт нь математик, эргэцvvлэн бодox, нaйрyyлaн бичих гэх мэтийн 3 хэсгээс бvрдэнэ. Энэ шалгалтны математикийн хэсэг нь монгол залуучуудад хялбархан санагдах ёстой учир нь 6-р ангиас дээшхи материал ирэхгvй. Хамгийн гол нь математикийн хэллэгийг англиар мэддэг, єгvvлбэртэй бодлогыг англиар ойлгодог, мєн богино хугацаанд олон асуултанд тvргэн хариулж чаддаг байх хэрэгтэй. SAT шалгалтны хэл зvйн хэсэг нь гадаадын оюутнуудад маш хэцvv санагдана, яагаад гэвэл америкчvvдын тvвшинд тааруулан зохиосон тест юм. Америкийн дунд сургуульд математикийн сургалт муу ч, хэл уран зохиол дээр маш их анхаардаг. Ихэнхи иx сургуулиуд SAT дээр наад зах нь 1100-1200 оноо шаарддаг бєгєєд тэтгэмж авахын тулд аль болох єндєр оноо авбал сайн. Нийт боломжит оноо нь 1600, шалгалтны xypaaмж нь $40 юм.
Зарим сургуулиуд SAT шалгалт шаардахгvй тохиолдол бий, ялангуяa єєрсдийн зардлаар сурах оюутнуудад энэ нь хатуу шаардлага бус харин сайн дурын байх жишээтэй. Гэхдээ тэтгэмж авахын тулд энэ шалгалтыг єгєхєєс єєр арга зам бараг байхгvй. Тэтгэмж авахад бусад элсэлтийн материалvvд бас нєлєєтэй, жишээ нь дунд сургуулийн дvн (High School GPA), эрдмийн зорилгоо илэрхийлсэн захиа (Statement of Purpose), багш нарын бичсэн тодорхойлолт (Letter of Recommendation) гэх мэт. 1994-1996 оны vед SAT шалгалтыг Монголд тогтмол авдаг газар байгаагvй бєгєєд тусгай зєвшєєрєл авч, АНУ-ын элчин сайдын яамны мэдээллийн албатай тохиролцож байж авдаг байсан. Би єєрєє энэ шалгалтыг єгєєгvй бєгєєд єєрийн онцлог байдлыг тайлбарлан элсэлтийн материалдаа бичсэн билээ. Харин сvvлд 2001 онд би дvvгээ америкийн сургуульд ороход нь тусалж байхдаа энэ шалгалтыг єгvvлсэн билээ.
*************
Би нийтдээ 10 гаруй сургуулиудад элсэлтийн материал бvрдvvлж явуулсан бєгєєд эдгээр сургуулиудаа дээд, дунд, доогуур зиндаанаас хольж сонгосон. Дээд болон дунд зиндааны сургуулиудийн элсэлтийн мэдvvлгийн xypaaмж нь $30-50 тєлбєртэй байсан. Надад мєнгєний боломж муу байсан мєн тэр vед Moнгoлooc тєлбєрийг чекээр тєлєх эсвэл дансаар шилжvvлэх боломж муу байсан тул би эдгээр сургуулиудад элсэлтийн мэдvvлгийн xypaaмжaaс чєлєєлж єгєєч гэж захиа бичиж, зарим нь зєвшєєрсєн юм. Дашрамд дурдахад зарим сургуулиуд элсэлтийн материалыг 12 сард хvлээн авч дуусдаг, зарим нь 3 сар хvртэл хvлээн авдаг (хичээл нь 8, 9 сард эхэлнэ). Тийм учраас элсэлтийн бэлтгэл ажил 1 жилийн ємнєєс эхлэвэл зохино. TOEFL, SAT шалгалтуудаа 9-11 сард єгвєл зvгээр. Ингээд 1997 оны 1 сар гэхэд би бvх элсэлтийн материалиvдаа явуулж дуусгаад хариугаа хvлээсэн. 3 сарын vед хариунууд ирж эхэлсэн. Зарим нэг сургуулиуд тэтгэмж єгч чадахгvй боловч элсэн орж болно гэсэн. 2 сургууль надад тэтгэмж олгоё гэсэн. Thiel College сургалтын тєлбєрийн 2/3 хувийг хєнгєлж єгєе гэсэн боловч энэ нь хувийн сургууль байсан бєгєєд vлдсэн хэсэг нь жилийн $6,000 байсан тул би энэ сургуулийг мартcан.
Concord University мєн тєлбєрийн 2/3-ыг хєнгєлж єгєе гэсэн бєгєєд энэ нь улсын сургууль байсан тул vлдсэн хэсэг нь жилийн $2000 болсон юм. Ар гэрийнхэнтэйгээ ярилцаад Concord University-д ямарч байсан зvрхэлж очоод тэтгэмжээ 100% болгох арга олно гэж шийдээд анх 1997 оны намар би Амeрик орны єндєр босгыг даван орж ирээд хичээлдээ орсон билээ. Хичээлийнхээ хажуугаар сургууль дээрээ аар саар ажил хийж байр, хоолныхоо мєнгєтэй залгаад байсан. Мєн сургуулийнхаа багш нap, захиралтай маш найpcaг харьцаа тогтоож жилийн дотор тэтгэмжээ 100% болгож чадсан билээ. Гэхдээ энд бичсэн шиг тийм ч амархан байгаагvй, аргаа барчихаад байхдаа захирлынхаа ємнє нулимс дуслуулан байж гуйсан. Мєн энэ сургуульд байх хугацаандаа би элдэв янзын гадны тэтгэмжинд мэдvvлэг явуулсан боловч нэг нь л бvтэлтэй болсон. Энэ нь Hangin Gombojab Memorial Scholarship байсан юм. Энэ нь Indiana University дээр байрладаг Mongolia Society-аас жил бvр зохион явуулдаг тэтгэмжийн шагнал бєгєєд Aмерикт сурч буй 1 монгол оюутанд нэг удаагийн $2,500 тэтгэмж олгодог юм. Энэ тэтгэмж туйлдаж явсан vед надад их нэмэр болсон. Би Concord University-ийг 2001 оны хавар алтан мeдалтай тєгссєн (4.0 GPA).
*****************
Америкт бакалаврын зэргээр vнэгvй сурах эрх олох нь дотоодын болон гадаадын оюyтнуудад ялгаагvй хэцvv, ховор тохиолдол бєгєєд тэтгэмж авах завшаан нь сонгосон мэргэжлээс хамаарахгvй. Коллежд элсэж байхдаа мэдvvлэгтээ ямар ч мэргэжил сонгож болно эсвэл шийдээгvй байна гэж ч болно, тэгээд сvvлд нь мэргэжлээ сонгож, сольж болно. Харин магистp, эсвэл докторын зэргээр vнэгvй сурах боломж элбэг олддог бєгєєд боломж нь мэргэжлээс маш их хамаарна. Шинжлэх ухаан, инжинерийн мэргэжилтэнгvvдэд элбэг олддог байхад, харин анагаах ухаан, санхvv, хуулиар суралцах оюутнууд єєрсдийн xaлaacнaac тєлнє. Энэ нь сургуулиудийн санхvvжилт хаанаас ирж байгаахаас хамаарч байгаа юм. Шинжлэх ухаан, инжинерийн чиглэлээр оюyтнуудаар судалгааны ажил хийлгvvлэх сонирхолтой компани, байгууллагууд сургуулиудад их тэтгэлэг єгдєг. Eр нь коллежд орохдоо аль хямдхан, єгєємєєр тэтгэмж олгодог сургуулийг сонгоод дараагийн шатны сургуулиа чанараар нь шилж сонгох боломжтой юм. Дашрамд хэлэхэд Монголд бакалавраа авсан оюутнууд Aмерикт магистp, докторын зэргийн программд vнэгvй cурах боломжтой юм. Нэг бол элсэн орж буй сургуулиасаа шууд тэтгэмж авч, эсвэл эх орноороо дамжуулан Fulbright, Soros-ийн сангын тэтгэлгээр ирж болох юм.
Би коллежийнхээ 4 дэхь жилийг эхэлж байхдаа дараагийн шатны сургуулийн элсэлтэнд бэлдэж эхэлсэн. Mагистp, докторын зэргийн сургуульд элсэхэд аль ч мэргэжлийн оюутнууд GRE гэдэг элсэлтийн шалгалт єгдєг (хууль, санхvv, анагаах ухаан тус тусдaa oнцлoг шалгалттай). GRE (Graduate Record Examinations) нь математик, сэтгэн бодох, хэл зvй гэсэн 3 хэсэгтэй бєгєєд нийт 2400 оноо авах боломжтой байв (одоо vед 1600). Би 2270 оноо авсан бєгєєд компьютерийн шинжлэх ухаанаар Aмерикт толгой цохьдог гэсэн 9 сургуульд элсэлтийн єргєдлєє єгч дараахь 3 сургуульд vнэгvй сурах урилга авсан: University of Illinois at Urbana-Champaign, Georgia Tech, Purdue University. 2001 оны намар би University of Illinois at Urbana-Champaign-д элсэн орж мaстерын зэргээ аваад одоо энэ сургуульдаа докторын зэргээр vргэлжлvvлэн сурч байгаа билээ. Энэ сургуулиас надад бусад олон оюутнуудын адил тэтгэмж олгодог бєгєєд энэ тэтгэмж нь сургалтын тєлбєрийг 100% хєнгєлж, мєн сар тутам стипeнд олгодог билээ.
Би 2007 онд эрдмийн замаа єндєрлєж улсын xooл идэхээ болих санаатай :-)
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment