Үс унаж халзан болно гэдэг бол зөвхөн эрчүүдэд тохиолддог хэцүү асуудал биш бас эмэгтэйчүүдэд ч ихээр тохиолддог.
Ялангуяа 45-аас дээш насныхан сэтгэл санааны дарамт, тавгуй байдал, буруу хооллолт зэргээс болж үс их унадаг байна.
Мөн төрсний дараах гормоны өөрчлөлт, үлирал солигдож цаг агаар өөрчлөгдснөөс, жирэмснээс хамгаалах эм ууж байгаад болих зэргээс болж бас үс унадаг.
Ингээд та бүхэн эндээс үс унах шалтгаанууд, түүний эсрэг та юу хийж чадах тухай дэлгэрэнгүй уншаарай.
1.Сэтгэл санааны давхар ачаалал.
Хүн сэтгэл санааны дарамтанд орсноор үс ихээр унадаг . Ажил, гэр бүлийн асуудал, хүүхэд, санхүүгийн асуудал зэрэг хүний амьдралд тохиолддог элдэв зүйл нь хүний үс унахад ихээр нөлөөлдөг байна.
Үүнээс зайлсхийж урьдчилан сэргийлэхийн тулд цагийн зөв зохистой хуваарилалттай байж, хангалттай унтах хэрэгтэй.
Хамгийн тохиромжтой арга бол энэтхэгээс гаралтай ёогийн дасгалууд байдаг. Энэ дасгал нь тайвшруулах, зөв амьсгалах зэрэгт сайн нөлөөтэй байдаг. Сурах хугацаа богино, дасгалууд жирийн хөдөлгөөнүүдээс тогтсон байдаг тул маш тохиромжтой байдаг.
Ганцхан энэ ч биш бусад тайвшруулах уйлчилгээтэй олон янзын дасгал хөдөлгөөн, аргууд байдаг.
Эдгээр аргуудыг байнга хэрэглэж туршлагажсан хэн бүхэн сэтгэл санааны дарамтанд бага орж, гадны нөлөөнөөс хамгаалагдаж байдаг ба ингэснээр та үс унахаас сэргийлж чадна.
2. Маш олон эмэгтэйчүүд жирэмсний үед болон төрсний дараа үс нь ихээр унадаг.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment