4/05/2008
Үхтлээ унах 10 машин
Consumer Reports сэтгүүлээс гаргасан мэдээгээр бол та машинаа 15 жил, эсвэл 225 мянган майл барьж чадвал 31 мянган ам доллар хэмнэх юм байна. Энэ судалгаагаа хийхдээ тэд машин нь 200 мянгаас дээш майл яваад байгаа 6769 хүнээс санал асуулга авчээ. Тэдний дотор 332 мянган майл явсан 1990 оны Lexus LS400, 488 мянган майл явсан 1994 оны Ford Ranger пикап хүртэл байсан гэнэ.
За тэгээд бусад нарийн ширийн мөнгө төгрөгийн мэдээ ч яахав, тус сэтгүүлээс гаргасан 200 мянган майлаас дээш өлхөөн явчих хийгээд явж чадахааргүй арав арван машины жагсаалтыг үзүүлбэл машин авах гэж байгаа Монгол анд танд санаа өгч юуны магад.
Шилдгүүд:
Honda Civic, Honda CR-V, Honda Element, Lexus ES, Lexus LS, Toyota 4Runner, Toyota Highlander, Toyota Land Cruiser, Toyota Prius, Toyota RAV4
Миагууд:
BMW 7-series, Infiniti QX56, Jaguar X-type, V8-powered Mercedes-Benz M-class, Mercedes-Benz SL, Nissan Armada, Nissan Titan, Volkswagen Touareg, V6-powered Volvo XC90
Хонда, Тоёота хоёр шилдэг машинуудыг тэргүүлж, Европ тэргүүд болон 2 төрлийн Ниссан хомоол хамжээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment