4/04/2008

"Эр хүний хоёрдогч зүрх"


Түрүү булчирхай давсагны өмнө түрүүнд байрлад байна. Түрүү булчирхайг эрдэмтэн судлаачид "Эр хүний хоёрдогч зүрх" гэж нэрлэх нь ч байдаг.
Энэ булчирхай нь эр бэлгийн гормонтой шингэн ялгаруулдаг туслах бэлгийн булчирхай юм. Эр хүний эрүүл энх, цог золбоотой, чалх сайн байхыг энэ булчирхай зохицуулдаг байна. Түрүү булчирхай үрэвсэж хүндэрвэл үр тогтоох чадварүй болох, шээс бэлгийн замын дагуу өвдөх шаналгаа зовиур үүсч эхэлдэг.


Түрүү булчирхайн үрэвсэл болоход цавь орчмоор өвдөх, хөндүүрлэх, төмсөг шээсний зам дагуу хаяа хатгах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн давсаг ууц нуруугаар өвдөх, шээс олон хүрэх, ядарч тамирдан хөлрөх, бэлгийн сулрал болох, дур тавилт хурдасч үр тогтох чадваргүй болдог.

Настай хүнд, ихэнхи тохиолдолд 60-аас дээш насанд түрүү булчирхайн хоргүй хавдар тохиолддог. Энэ нь цаашдаа хүндэрснээр шээс хаагдах буюу сул савирдаг болдог. Түрүү булчирхайн хоргүй хавдар болоход шээсний гаралтанд өөрчлөлт орж шөнө олон шээх, дүлүүлэх, шээсний гарах эрч сулардаг. Хүндэрвэл шээс задгайрч өөрийн мэдээгүй дусагнах эсвэл хаагддаг.

Түрүү булчирхай дундуур шээсний суваг гардаг. Тиймээс булчирхай томорч хавдар болсон тохиолдолд сувгийг дарж шээс хаагддаг юм.

Эрүүл хүнд түрүү булчирхай нь 3.5-4 см урттай, 3.4-4 см өргөнтэй, 18-30 грамм жинтэй байдаг.

Түрүү булчирхайн шингэн ялгаруулдаг сувгууд нь давсаг, бэлэг эрхтэн, үрийн сувгуудтай шууд холбогддог учраас амархан үрэвсэл болдог онцлогтой гэж үздэг.
Түрүү булчирхайн үрэвслийг эмчлэхгүй удсанаас бэлгийн үйл ажиллагаа суларч нас ахихад түрүү булчирхайн хавдар болдог. Эрт оношлогоо, эмчилгээ хийлгэвэл түрүү булчирхайн хортой, хоргүй хавдар, бэлгийн сулралаас урьдчилан сэргийлж болохыг анхаарах хэрэгтэй.

No comments: